Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 7 дугаар сарын 18-наас эхлэн Эстони Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар боллоо.Урьд нь манай иргэд Эстони Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хандах шаардлагатай байсан бол 7 дугаар сарын 18-наас эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болов.
Т.Энхэлээ


























































