Хараа голын хойд гүүрээр хүнд даацын автомашин зорчихыг хориглолоо. Учир нь, тус гүүр элэгдэж, эвдэрч эхэлсэн байна. Иймд ахмадуудад үйлчилдэг нийтийн тээврийн автобус болоод “Портер”, “Фронтиер”-оос өндөр машин зорчих боломжгүй болсон аж. Хараа голын баруун эрэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг. Тиймээс Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай хамтран, Хараагийн баруун эрэгт үйл ажиллагаа явуулж байсан карьеруудыг хаасан ч иргэд шөнө хулгайгаар элс, хайрга зөөсөөр гүүрийн даацыг хэтрүүлснээс ийн эвдэрчээ.Д.Ундрах /24tsag.mn/


























































