Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчдын дүрэмт хувцас оёх ажил 100 хувь жигдрээгүй байна

2013-8-08
0
ЖИРГЭХ

   DSC_1617 Өнөөдөр ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал сурагчын дүрэмт хувцсыг оёж байгаа зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.  Дүрэмт хувцас оёх ажилд 130 гаруй компани оролцож байгаа бөгөөд үүнээс оёдлын 69, сүлжмэлийн 48, хялгас ялгах найм, ээрэх зургаа компани байгаа юм. Эдгээрээс найман компанийн ажлын явцтай өнөөдөр танилцаж үйлдвэрийн эзэдтэй уулзлаа.

Хамгийн түрүүнд утас ээрэх зургаан компанийн нэг “Мон форте” компанийн ажилтай танилцсан юм. Энэ компани цамц болон майк хийх хонины ноосон утас ээрч нэхмэлийн компаниудад нийлүүлэхээр болжээ. “Мон форте” ХХК ирэх есдүгээр сарын 15-н гэхэд 5,7 тонн утас үйлдвэрлэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1,7 тонныг нь ээрч дуусан нэхмэлийн компаниудад нийлүүлсэн байна. Хонины ноос хатуу учир хоёр удаагийн самналт хийж ноолуур гарган авч байгаа бөгөөд бэлдсэн ноосоо “Эрдэнэт” рүү явуулж будуулаад үүнийхээ дараа утас ээрдэг аж. Мөн компани хугацаандаа амьжихын тулд хоёр ээлжийн 24 цагаар ажиллаж байгаа гэнэ.

Сурагчдын дүрэмт хувцасны майк болон ноосон цамцыг зургаан компаниар толгойлуулсан 36 жижиг дунд үйлдвэрт сүлжиж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 30-нийг хүртэл нийт 67703 ширхэг ноосон цамц, 120277 ширхэг майк нийлүүлэх юм байна.   Туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Нью Рояалди” ХХК гэхэд ирэх 10 сарын 30-ныг хүртэл ноосон цамц майк нийлээд 9700 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Үүнийг сурагчын дүрэмт хувцасны зөвхөн өмд оёх захиалга авсан “Есөн зэв” компанитай танилцсан юм. Тэд энэ сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн бөгөөд өдөрт 150-200 өмд оёж одоо нийтдээ 1000 орчим өмд оёод байгаа юм байна.

DSC_1581ҮХААЯ-ны Төрийн нарийн бичиг Х.Золжаргал: Дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил 100 хувь жигдрээгүй байна

- Эдгээр компаниудын ажлын явцыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Ер нь надад энэ ажлыг эхэлсэн гэж хэлсэн. Тиймээс яг эхэлж үү, үгүй юу гэдгийг нүдээрээ харах гэж ирсэн. Бас толгой гэж яригдаад байгаа том компаниуд нь жижиг аж ахуй нэгжүүдийнхээ ажлыг эхлүүлсэн байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй байсан. Тодорхой хэмжээгээр эхэлсэн байна гэдгийг харлаа. Гэхдээ 100 хувь жигдрээгүй байгааг харж байна.

- Дүрэмт хувцас оёх ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр яамны зүгээс яаж хяналт тавьж ажиллах вэ?

-БШУЯ-тай хийсэн гэрээгээр энэ сарын 25 гэхэд 1-3 дугаар ангийн сурагчдыг, 9 сарын 15-ны өдөр гэхэд дунд ангийн сурагчдыг, 9 сарын 30-ны дотор ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэхээр болсон. Бид гэрээнийхээ хугацаанд  биелүүлэхийг хичээж ажиллана. Мөн оёж байгаа үйлдвэрүүдээ шахаж, болохгүй байгаа зүйлийг нь газар дээр шийдээд, хариуцлага тооцоод явна. Тухайлбал “Өүлэн менч”-ийн захирал Ч.Буянбаатар өөрийн хариуцсан ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь өгнө гэж байна. Дараагийн удаа би бусад үйлдвэрээр нь орж ажлын явцтай танилцана.

- Ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаа талаар үйлдвэрүүдийн зүгээс таньд мэдэгдсэн үү?

-Сүлжмэлийн үйлдвэрүүд захиалгаа маш тодорхой болгохыг хүссэн байгаа. Бага ангийн хүүхдийн ноосон цамц л гэхэд тодорхой тоотой байх ёстой  гэж хэлсэн.  Гэхдээ бага анги гэхээр зургаан настай, долоон настай хүүхэд тус бүрдээ хичнээн байгааг хэлж нарийн ангилж өгөөгүй байна. Үүнийг “Оёдлын нэгдсэн холбоо” ангилж өгөх шаардлагатай. Мөн зарим газраа ажиллах хүч нь бүрэн бүрэлдээгүй байна. Бас хөдөө орон нутгийн жижиг цехүүдийг бүрэн хамруулж оролцуулах шаардлагатай байгаа. Энэ асуудлууд өдөр өдрөөр цэгцрэх байх гэж найдаж байна.
А.Наранцэцэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    4 цаг 11 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    4 цаг 32 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    8 цаг 28 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    9 цаг 39 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 53 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    9 цаг 57 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    10 цаг 36 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    12 цаг 11 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    14 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    14 цаг 33 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 51 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    15 цаг 1 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 38 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    16 цаг 7 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    16 цаг 22 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    16 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК