Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд 4.1 тэрбум төгрөгөөр эмнэлэг барьсан Ажиа рэнбүүчигийн тухай 24 баримт

2013-9-02
0
ЖИРГЭХ
ЭХЭМҮТ-ийн хашаанд баригдаж байгаа "Цусны эмгэг хорт хавдартай хүүхдийн эмнэлэг"-ийг санаачилж, барилгын ажлыг нь өөрийн болон сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандиваар үргэлжлүүлж яваа АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа рэнбүүчигийн тухай 24 баримтыг хүргэж байна.
ЭХЭМҮТ-ийн хашаанд баригдаж байгаа "Цусны эмгэг хорт хавдартай хүүхдийн эмнэлэг"-ийг санаачилж, барилгын ажлыг нь өөрийн болон сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандиваар үргэлжлүүлж яваа АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа рэнбүүчигийн тухай 24 баримтыг хүргэж байна.

Ажиа1.    Ажиа рэнбүүчи 1950 оны 9 дүгээр сарын 21-нд Түвдийн Хөх нуурт 11хүүхэдтэй өнөр өтгөн айлд төржээ. Тэрээр өөрийгөө Хөхнуурын дээд монголчуудаас гаралтaй гэдэг.

2.   Түүнийг хоёр настай байхад Богд Зонховын эцэг Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залж “Ажиа Дампэй Гялцан” хэмээн өргөмжилжээ. Гэгээнээр тодруулсны дараа тэрээр Гүмбүм хийдэд шавилан суусан байна.

3.    Ажиа рэнбүүчи нь багаасаа Буддын гүн ухааны мэргэжсэн багш нараар судар, далд ухааны эрдмийг заалгаснаас гадна Буддын урлахуйн ухаан, уран барималыг нарийн судалсан хүн юм.

4.    Хятадын соёлын хувьсгалын үеэр Ажиа рэнбүүчи Хятад сургуульд хүчээр суралцаж хажуугаар нь Буддын багш нараар нууцаар хичээл номлолоо үргэлжлүүлэн заалгаж байсан гэдэг. Мөн тэрээр хөдөлмөрийн зусланд 16 жилийн турш албан хүчээр ажиллаж байжээ.

5.    Соёлын хувьсгалын дараагаар тэрээр сүм хийдүүдийг сэргээн босгож, судар номыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж 1991 оноос Гүнбумын улаан загалмайн нийгэмлэгийг байгуулж Түвдийн ард түмний тусын тулд эмнэлэг сургууль байгуулах ажлыг хийж эхэлсэн байна.  

6.    1998 онд Төвдийн улс төрийн хурцадмал байдлын улмаас Ажиа рэнбүүчи АНУ-руу дүрвэн гарчээ. Ингээд Калифорния мужийн Милл-валлей хотод очиж “Энэрэл нигүүлсэлийн төв”-ийг үүсгэн байгуулжээ.
44804_82292
7.    Түүнийг 2005 онд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Индиана мужийн Блумингтонд “Төвд-Монголын Буддын соёлын төвийн захиралаар томилжээ.

8.    Ажиа рэнбүүчи Монголд анх 2006 онд ирж байжээ. Тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Улаанбаатарын Буянт Ухаа онгоцны буудалд буулаа гэхэд  миний сэтгэл маш их хөдлөж билээ. Тэндээс эхлээд л хаа сайгүй монголоор ярьж их сайхан байсан” гэжээ.  

9.    Тэрээр хамгийн анх 2010 онд Родэл прэсс сэтгүүлд “Лууг даван тэссэн нь” гэсэн гарчигтай дурдатгал нийтлэлээ бичсэн байдаг. Улмаар өөрийн дурдатгал номыг хэвлүүлсэн байдаг бөгөөд Монгол хэлнээ “Цагийг бэлэгдэгч наран чөлөө” хэмээн орчуулагдсан байдаг.

10.    Ажиа гэгээн энэрэл нигүүлсэлийг тайлбарлахдаа: “Энэрэл нигүүлсэл бол зөвхөн бясалгал хийгээд залбирал биш, харин энэрэл нигүүлсэл бол өдөр тутмын амьдралын ёс жаяг байх ёстой. Өөрөөр хэлбэл ариун орон гэдэг бол төсөөлөл биш бөгөөд бид үнэнг эрэлхийлж, Нирван дүр доторх Самсара-г өөрчилснөөр дэлхий дээрх диваажинг бид бүтээх юм” гэжээ.

11.   2008 оноос эхлэн Ажиа Рэнбүүчи Гэгээнтэний мэлмий гийсэн өдөрт зориулан Америкийн Монголчуудын Даншиг наадам, Монгол-Төвдийн Шашин Соёлын анхдугаар фестивалийг зохион байгуулах болжээ.

12.    Тэрээр 2011 онд Вашингтон хотноо ДОХ-ын эсрэг бүх нийтийн гүйлтэд өөрийн шавь нартайгаа оролцсон байдаг.  Энэ арга хэмжээнээс олсон орлого ДОХ-оор өвдөгсөд, нян тээгчдийг эмчлэхэд зарцуулагддаг аж.
shaw
13.    Ажиа гэгээн монголд ирснээсээ хойш монгол хүмүүст туслах тухай бодож эхэлжээ. Тийн бодож байх хугацаандаа хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд эмнэлэг барьж өгөх санааг олж ЭМЯ-ны холбогдох хүмүүстэй уулзаж эхэлсэн гэдэг.

14.    Эмнэлэг байгуулах санаагаа олчихоод тэрээр шавь нар болон найз нөхдөөсөө хандив цуглуулж эхэлсэн байна. Улмаар "Цагийг бэлгэдэгч наран чөлөө"ном, "Цогт нууцын хураангуй буюу Сандуйн жүд судар оршивой" cd-ний борлуулалтаас олсон бүх мөнгөө энэ эмнэлгийн зардалд оруулах болжээ.

15.    Анх түүний эмнэлэг хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан Яармагт баригдах ёстой эмнэлэг байсан ч дэд бүтцийн асуудлаас болж удаашрах төлөвтэй болжээ. Тиймээс тэр  Эх нялхсын эмнэлгийн дотор тусгай "Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлэг" барихаар болсон байна.

16.     Түүний байгуулах гэж буй эмнэлэг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэд баригдаж байгаа бөгөөд долоон давхар өндөр хэвтэн эмчлүүлэгчийн 50 ортой, нярайн эрчимт эмчилгээний 25 ортой, хагалгааны 2 тасагтай байх аж. Энэ эмнэлэг нь нийт 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй.


17.    Цусны эмгэг хавдартай хүүхдийн эмнэлэгийн барилга ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үргэлжлүүлээд доторх бүх тоног төхөөрөмжийг тавьж өгөх юм байна.  Барилгын нээлтийг ирэх есдүгээр сарын 21-нд хийхээр төлөвлөжээ.

18.   Тэрээр энэ эмнэлэгийнхээ тухай нэгэн ярилцагад “Бид сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой орчин үеийн хамгийн сайн эмнэлэг байгуулна” гэсэн байна.

19.    Түүнчлэн эмнэлгийн барилгын долдугаар давхарт монгол гэрийн хэлбэртэй бурхны өргөө байгуулж тэндээ Манал бурхан бүтээж залах гэнэ.  Энэ өргөө нь эмчлүүлэгчийг тайвшруулах, бясалгал хийх боломжийг бий болгодог гээд олон ач тустай юм байна.
AjaaGegeen_bookCover
20.    Тэрээр ирэх сарын 14-нд Гандантэгчинлэн болон Дашчойлон хийдэд гурав хоног Манал бурхны тарни номыг монголчуудад зориулан хурах гэж байна. Мөн ирэх сарын 21-нд эмнэлэгийн барилгын нээлтийг тохиолдуулаад “Улаанбаатар палас”-т концерт хийх гэнэ. Энэ үеэр тэрээр эрүүл мэндийн бурхан Манал бурхны номыг хурна гэжээ.

22.    Ажиа Ринбүчий хоёр жилийн өмнө Монголд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв хэмээн ТББ байгуулжээ. Уг төв боловсрол, эмнэлэг болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

23.    Одоогоор тэр гурван төвийн үйл ажиллагааг зэрэг удирдаж байгаа бөгөөд энэ гурвын хоёр нь Төвд - Монголын  урлаг соёл, Буддын сургаалийг дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэрээр Энэтхэг дэх Төвдийн дүрвэгдсэдэд  зориулж  буяны тусламжийн үйл ажиллагаа явуулдаг аж.

24.    Ажиа рэнбүүчи одоогоор гадагшаа явсан байгаа бөгөөд ирэх сарын 10-ны үеэр ирнэ.









24tsag.mn
image

ЭХЭМҮТ-ийн хашаанд баригдаж байгаа ”Цусны эмгэг хорт хавдартай хүүхдийн эмнэлэг”-ийг санаачилж, барилгын ажлыг нь өөрийн болон сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандиваар үргэлжлүүлж яваа АНУ-ын Блүүмингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа рэнбүүчигийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (75.135.168.235)
    Naad barilga chini gadna dotnyi humuus, tuhailbal end tend amidardag (Amerik-d amidardag) mongolchuudyin urgusun handivaar l barilgdsan barilga shuu dee, ner hayaagaa zuv bichij bai! Uvgun ah "juuchilsan" ni l baihgui yuu daa?!
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    чой хамба маань нэгийг бодооч. монголын бурханы шашиныг олон жил толгойллоо. эсвэл хамаг амьтаны тусын тулд ажлаа ...
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (222.129.243.174)
    Tuund zoriulan handiv urgutsguunuuu
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • brest (178.122.88.210)
    Buyant uils ni delgereh boltugai.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • shn setgelten (182.160.47.217)
    uneheer shn setgelteigees gadna mash chuhal ym hj buteej bgad n bayrlaj bna.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Ажаа гэгээнд тусалцгаая (122.201.28.98)
    Монголд байдаг лам нар нэгийг бодмоор юм, энэ хүн өөртөө нэг ч сүм бариагүй бөгөөд бүхнийг бусдын сайн сайхны төлөө зориулдаг жинхэнэ лам хүн юм шиг. Ажаа гэгээнд хүн бүр туслах гэж хичээвэл их л том буян болно доо.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.170.80.93)
    Урт насалж олон түмэнд түшиг болоорой гэж залбирая хүлээн авна уу ламтаан
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    buyant uils delgereh boltugai
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    14 цаг 51 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    15 цаг 56 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    17 цаг 26 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    18 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    19 цаг 2 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    19 цаг 22 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    19 цаг 57 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    21 цаг 6 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    21 цаг 24 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    21 цаг 56 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    22 цаг 2 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    22 цаг 9 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК