Улаанбаатар хотын зургаан дүүргийн нэн ядуу айлын 500 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангах зорилготой хандивын тоглолт болох тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл тус тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр 11.00 цагаас "Үндэсний
мэдээллийн төв"-д "Хүүхэд ирээдүйн эзэд" бүх оддын хандивын
тоглолтынхоо талаар мэдээлэл хийх гэж байна. Тоглолт энэ сарын 6-нд 19.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Уг тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа, МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital, No Name, Pink, Lynx, Zatakt гэх мэт олон хамтлаг дуучид оролцоно. Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/-аар дамжуулан оролцох боломжтой юм байна.




















































