“Урбан Номадс” төслийн нээлт өнөөдөр Соёл Урлагийн Их сургуулийн байранд 14.00 цагаас эхэлнэ. Уг төсөл нь ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол-Германы хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Төсөл таван сэдвээр таван долоо хоног үргэлжлэх бөгөөд олон улсын уран бүтээлчид, философичид, монгол хэл судлаачид, хот төлөвлөгчид болон соёл урлаг судлаачид оролцох юм.




















































