ОХУ-ын Сочи хотноо болох 2014 оны өвлийн паралимп наадмын тэмцээн, уралдааны тасалбарыг энэ сарын 27-ноос худалдаалж эхлэхээр товложээ. “Сочи 2014” өвлийн паралимпад 45 орны 1650 гаруй тамирчин өрсөлдөх болсон нь тоон үзүүлэлтээр дээд амжилт тогтоож буй аж. “Сочи-2014” өвлийн паралимп ирэх оны гуравдугаар сарын 7-16-нд болох бөгөөд пара тамирчид спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөх юм./24tsag.mn/





















































