Манай улсад зохион байгуулагдах буудлагын спортын Азийн мастеруудын 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийнэ. Тус тэмцээн БХТН-ийн Техник спортын төвд энэ сарын 15-н хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд тэмцээнд Монгол, Япон, БНСУ зэрэг азийн улсуудын 110 гаруй ахмад тамирчид оролцох юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллах юм байна.




















































