Их Британийн алдарт "BLUE" хамтлагийн тоглолт маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тоглолтын багынхан өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд бууна. Энэ тоглолт нь BLUE хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолтуудын нэг бөгөөд тэд өөрийн амьд хөгжмийн хамтаар ирэх аж. Хамгийн гол нь тоглолт дэлхийн жишигт нийцүүлсэн өндөр түвшинд болохоос гадна гэрэл хөгжмийн гайхамшгийг хослуулснаараа онцлог болох гэнэ. Энэ тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдэж нууцлалын хувьд өндөр түвшинд бүтээгджээ. Тоглолтын тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, "HiFi Orange Records"-ийн салбаруудаар худалдаалах ба "UB лавлах 1617", "1109" зэрэг лавлах утсаар холбогдон хүргүүлэн авах боломжтой юм.





















































