Манай улс олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг энэ жил анх удаа
зохион байгуулж байгаа. Энэ өдрүүдийн хүрээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр 12:30 цагаас сонсголгүй иргэдийн Дифлимпид эх орноо төлөөлөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Зуны XXII Дифлимпээс манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн бөгөөд медаль хүртсэн амжилтаараа 36-р байранд орсон юм. Үүнд чөлөөт бөхийн 96 кг-ийн жинд Д.Баасандорж мөнгөн медаль хүртсэн бол жудогийн 66 кг-ийн жинд Б.Мөнх-Оргил, 73 кг-ийн жинд Б.Наваанжамц, эмэгтэй 57 кг-ийн жинд Г.Лхагвасүрэн нар хүрэл медаль тус тус хүртсэн билээ.





















































