Ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Оросын балетын одод” тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж байгаа юм.Тоглолтонд ОХУ-ын Их театр, Марийнскийн театр, К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Новосибирск хотын дуурь бүжгийн театр, Пермь хотын дуурь бүжгийн театраас нийт 20 уран бүтээлч хүрэлцэн оролцох аж.
Хөтөлбөрт уламжлалт сонгодог балетуудын хэсгээс гадна, шинэ сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.
Т.Энхэлээ





















































