ETV телевизийн урилгаар Монголд ирсэн Солонгосын алдарт Т-Аra, Davichi зэрэг К-pop одуудын тоглолт өнөөдөр 17.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох гэж байна. Өнгөрсөн мягмар гаригт залуусын "Speed" хамтлагийнхан Монголд ирсэн бол
охидын хамтлагууд нь уржигдар ирсэн билээ. К-Pop хамтлагууд өчигдөр "Чингис" зочид буудалд хэвлэлийн хурал хийж хэвлэлийнхэнтэй
чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Сонирхуулахад, "Speed" хамтлагийнхан нийслэлийн 23 дугаар дунд сургуулиар зочилж, УИХ-ийн бэлэг дурсгалын тасагт нэлээд цагийг өнгөрүүлсэн гэнэ. Гэрийнхэндээ, найз охиндоо гээд л Монголыг илтгэсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаж авсан тэд ихэд сэтгэл хангалуун байсан юм.
Дашрамд дуулгахад Т-Аra хамтлаг тоглолтынхоо дараа говьд очиж клипний зураг авалтаа хийх аж.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (1)