Манай улсад анх удаа бодибилдинг, фитнесийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 24-27-нд зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Монголньюс мэдээллийн төвд 11.00 цагт болно.Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн “UB palace”-д болно. Тэмцээнд 60 орчим орны 400 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдөх аж. Манай улсаас тус тэмцээнд 20 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасан байна.




















































