Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон
чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцоод ирсэн. Тэгвэл тэднийг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сайд тамирчдад хандан "Та бүхэний амжилт бүр эх орны тань бахархал“ хэмээгээд баяр хүргэсэн юм.
Тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 7 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд манай улс багийн дүнгээр наймдугаар байранд жагсчээ.




















































