Зураач Д.Дорждэрэмийн “Огт Оргүй” бие даасан үзэсгэлэн өнөөдөр “ХААН” банкин дахь “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд гурван баримал, гурван уран зураг, мөн нэг видео бүтээлээс бүрдэж байгаа бөгөөд баримлууд нь түүний эмэг эх, аав, эхнэр нарын дүрээр бүтээгджээ. Мөн тэрээр эхнэрээ эвэртэй бас “жирэмсэн” мэтээр дүрсэлсэн байна. Тэрээр энэ эвэр бүхий шийдлийн тухайд “Эврийн тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний билэгдэл бөгөөд тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” гэжээ.
Үзэсгэлэн ирэх сарын 19-нийг хүртэл үргэлжлэнэ.




















































