Маргааш 22 дахь удаагийн урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн гурван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд үргэлжлэх бөгөөд ахмадын болон хувийн амжилт тогтоох цуваа харваа амралтын өдрүүдэд болох юм.Өнгөрсөн жилүүдэд урианхай сурын УАШТ хөдөө орон нутагт зохиогддог байсан бол энэ жилээс эхлэн нийслэл хотноо болж харваачдад спортын зэрэг, цол олгохоор зэхжээ. Түүнчлэн энэ тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудаас баг тамирчид оролцохоор ирээд байна.




















































