Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит "Ирээдүйн аваргууд" өсвөрийн сумо
бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-д эхэлнэ.
Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн
бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл
эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготой аж. Тэмцээн энэ жилийн хувьд "Эрүүл Монгол хүүхэд" уриан дор зохиогдож байгаа бөгөөд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчид гурван насны ангилалд өрсөлдөнө. Шигшээ наймд шалгарсан хүүхдүүдээс таван хүүхдийг сонгож тусгай бэлтгэлд хамруулаад ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнах юм байна.




















































