ШӨХТГ-аас өнгөрсөн сарын 18-аас эхлэн энэ сарын 26-ны өдрийг хүртэл бүтэн нэг сарын хугацаанд гарсан монгол кинонуудыг олсон орлогоор нь жагсаасан байна. Ингэхэд “Микроны босс”
уран сайхны кино 401.816.873 төгрөгийн ашиг олж жагсаалтыг тэргүүлжээ. Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино хамгийн их орлого олсон киногоор шалгарч байна. Одоогийн байдлаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 268,840,000, “Ганц бие бүсгүйчүүд” 253,501,247, “Голланд сарнай” 53,209,000 төгрөгийн ашиг орлого олоод байгаа юм.




















































