Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн Макүүчи буюу дээд зиндааны 15 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал, Харүмафүжиг давснаар 14 даваа, нэг унаатайгаар 27 дахь түрүүгээ авч, Японы эзэн хааны цомыг хүртлээ.Харин энэ өдрийн барилдаанд 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Хакухо М.Даавжаргалд унаснаар 10 даваа, таван унаатай болсон бол Какурюү есөн даваа, зургаан унаатай энэ башёг өндөрлүүллээ.
Их аварга М.Даваажаргал өнгөрөгч долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ахиулсан билээ. Тэрбээр энэ удаагийн түрүүгээрээ 32 удаа түрүүлж, түүхэн дээд амжилтын эзэн болсон Тайхогийн амжилтад ойртлоо.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (1)