ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болсон байна. "Монголыг эргэн тольдохуй" нэртэй тус үзэсгэлэн Монголын Үндэсний музей болон ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейд нэгэн зэрэг дэлгэгдэж энэ сарын 5-наас 25-ныг хүртэл үргэлжлэнэ.
Н.А.Чарушин нь дэлхийн олон улсаар аялж гэрэл зураг авч байсан бөгөөд Монголд ч мөн ирж байсан юм.




















































