"Blue moon" арт галерей энэ жилээс эхлэн дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн
зохион байгууулж шилдэг бүтээлийг шалгаруулахаар болсон байна. Энэ нь цаашдаа тус галерейн зохион байгуулах "Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл"-ийг шалгаруулах мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл аж.
Түүнчлэн энэ ажлын эхлэл болгож "Орчин үеийн уран зураг интолляцийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн"-г энэ сарын 4-15-ны хооронд зохион байгуулах юм.




















































