УДЭТ-ын уран бүтээлчид Испанийн алдарт зохиолч Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгийг ирэх 11 дүгээр сарын 8-нд үзэгчдэд хүргэхээр болжээ.Хэрэн хэсүүчлэгч, хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо нарын тухай өгүүлэх тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавъяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байна. Сонирхуулахад уг зохиол дэлхийн хэмжээнд хэвлэгдсэн тоогоороо Библийн дараа ордог суут бүтээл юм. Манайд 1970 онд эрдэмтэн судлаач “Хар малгай” Т.Жамбал орчуулж гаргажээ.




















































