УДЭТ-ын ахмад уран бүтээлч олноо “Хөх чоно” нэрээр алдаршисан МУГЖ С.Дамдингийн “ Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” хэмээх монголын хошин урлаг, Рок Попын нэгдсэн уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолт энэ сарын 11-нд 19.00 цагаас UB palacын концертийн их танхимд тоглогдоно. Тоглолтонд Улсын драмын эрдмийн театрын бүх уран бүтээлчид, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Шинэ үе Маск продакшин, Х түц продакшн, Шилдэг өнгө, Мөрөөдлийн театр, Харангын Лхагвасүрэн, МУГЖ Жаргалсайхан Чингис хаан хамтлаг, ТС МУГЖ Сосорбарам, МУГЖ Сарантуяа, МУГЖ Ариунаа, МУГЖ морины Батбаяр, СТА Дэлгэрмөрөн, Хар сарнай Амраа МУГЖ Ширмэнтуяа, Чапи, Суурь зэрэг олон уран бүтээлчид оролцох юм байна.





















































Сэтгэгдэл (1)