Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгож, гадаад дотоодын жуулчдын аялалын хөтөлбөрт оруулах зорилготой “Адуучин” хэмээх тэмцээн ирэх ням гарагт Хүй долоон худагт болох гэж байна. Тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор МҮОНРВ-ын сэтгүүлч Л.Цагаандалай гардан зохион байгуулж байгаа аж. Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд тэмцээнд 21 аймгийн шилдэг гэсэн нэг адуучин оролцож авхаалж самбаагаа сорих юм. “Адуучин” тэмцээнд түрүүлсэн нэг хүн найман сая төгрөгийн шагнал хүртэх бол төрөл бүр дээр түрүүлсэн хүнд гурван сая төгрөгийн шагнал гардуулах юм байна. Уг тэмцээнд оролцох адуучдын бүртгэл маргааш эхэлнэ.





















































Сэтгэгдэл (1)