МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Г.Лхагвасүрэн болон зураач Б.Очирхуяг, С.Ганболд, Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбат, Д.Пүрэв нарын уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн “Нар сарны дор” өнөөдөр 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.Репин,Суриковын академи, УБДС, СУИС-ийг төгссөн дээрх уран бүтээлчид 1980 оноос уран бүтээлээ идэвхтэй туурвиж үзэгчдэд үнэлэгдэж, танигдсан зураачид юм. Тэд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад, дотооддоо гаргасан төдийгүй, уран бүтээлүүд нь Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагддаг юм байна.




















































