Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Ингэхдээ наадмын нээлт маргааш Тэнгис кино театрт болох бөгөөд наадмыг найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны киногоор нээх юм. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчдээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцох аж.
Тус наадмын хөтөлбөрт Баталгаат хуулбар, “Сальво”, “Бүрэн сүйрэл”, “Алтан хорго”, “Ило Ило”, “Ид унт үх” зэрэг олон улсын кино судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан 11 шилдэг бүтээлүүд багтсан юм.
Харин монгол киноны хөтөлбөрт Хамба Студи “Улаан дөрвөлжин УСК”, Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч” УСК Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм “Лардьма” УСК, Монгол Фильм “Аравт УСК”, Сэмүүн Студи “Би монгол хүн”, баримтат кино “Нэрийг минь хэлж өгөөч”, зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ.
Сонирхуулахад дээрх наадамд оролцох гадаад кинонуудыг хүссэн хүн бүхэн үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин та ямар кино хэдний өдөр хэдэн цагт гарахыг нь http://artfilm.mn/list/63/ линкээс хүлээн авна уу.




















































