Улаанбаатар хотноо болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 удаагийн тэмцээнийг Украйны Виктория Мотричко дөрвөн өргийн дараах байдлаар долоон оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ.Дэлхийн оюуны спортын наадмын мөнгөн медальт, олон улсын их мастер Виктория Мотричкогийн хувьд дөрөвдүгээр өрөгт олон улсын их мастер М.Нямжаргалыг хожсоноор долоон оноотой ДАШТ-ийг тэргүүлж байна.
Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамар Тансыккужина нарын хувьд зургаан оноотой удаалж байна. Мөн БНХАУ-ын Г.Алтанхуар, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран нар таван оноотой удаалж буй.
Тэмцээний хуваарийн маргааш тав, зургаадугаар өргийн тоглолт болно. Тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байна.





















































