Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын хүрээнд Канн, Венец, Берлины кино наадмуудад амжилттай оролцож, шагнал хүртсэн кинонуудыг Тэнгис кино театрын дэлгэцээс үнэгүй үзэх боломжийг олгож байгаа юм. Өнөөдөр Туркийн кино найруулагч Асли Озгэгийн “Насан туршдаа”, Гүржийн найруулагч Нана Эквтимивилигийн “Цэцэглэхүй” зэрэг кинонууд олны хүртээл болно. Үүнд:
-“Насан туршдаа” УСК 18:00-19:45 цагийн хооронд Тэнгис кино театрын 1-р танхимд,
-“Цэцэглэхүй УСК 20:30-22:15 цагийн хооронд Тэнгис кино театрын 1-р танхимд тус тус гарна.




















































