Энэ сарын 14-16-нд Казахстаны Алматы хотноо зохиогдох боксын ДАШТ-д эх орны төлөөлөн оролцох манай баг тамирчид өнөөдөр хүлгийн жолоо зална. Тус тэмцээнд манай долоон тамирчин өрсөлдөх юм. Үүнд:
-49 кг-д Г.Ган-Эрдэнэ,
-56 кг-д Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт,
-60 кг-д Азийн аваргын мөнгө, оюутны ДАШТ-ий хүрэл медальт Ж.Отгондалай,
-64 кг-д Олимп, дэлхий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ,
-69 кг-д Азийн аваргын мөнгөн медальт Б.Түвшинбат,
-75 кг-д Н.Шинэбаяр,
-81 кг-д С.Эрдэнэбаяр
64 кг-ийн жинд өрсөлдөх Олимп, дэлхий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд энэ тэмцээнд оролцох эрхийг авахын төлөө нэлээдгүй саад бэрхшээлийг даван туулсныг та бүхэн санаж байгаа байх. Ингээд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах итгэл найдварыг хүлээгээд байгаа У.Мөнх-Эрдэнэдээ амжилт хүсье.





















































Сэтгэгдэл (1)