Сар гаруйн өмнө нээлтээ хийж байсан "Хувьсал продакшн"-ы дэлгэцийн анхны уран бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино өнөөдрийг хүртэл үзэгчдээр тасрахгүй байгаа. Тэгвэл уг киноны уран бүтээлчид "Зэрлэг цэцэгсийн талархал" нэртэй үзэгчидтэйгээ уулзаж, сэтгэгдэл солилцох, хамт байх бяцхан өдөрлөгийг өнөөдөр хийх гэж байна. Уг өдөрлөг "Тэнгис" кино театрт 15.00 цагт болох бол "Өргөө-2" кино театрт 18.00 цагт болно. Өдөрлөгт түрүүлж ирсэн эхний 50 хүнд "Хувьсал" продакшны жүжгийн DVD болон, зурагт хуудас бэлэглэх юм байна.




















































