Ирэх сарын 1-17-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангконг хотноо пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улс эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцохоор болсон байна. Эх орноо төлөөлөн өрсөлдөх эмэгтэй багт спортын мастер Б.Жавзмаа (“Лондон-2012" паралимпийн IV байр), спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, эрэгтэй багт гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер А.Анхбаяр нар багтжээ. Тэд одоогоор Олимпийн баазад бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм.




















































