Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдөр энэ сарын 29-нд тохионо. Энэ өдрийг угтан “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Ирэх ням гарагт буюу 13-ны 13.00 цагаас Чингис хааны талбайд болох тус арга хэмжээ нь сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх зорилготой юм. Оролцогчид насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хурд хүчээ сорих гэнэ.




















































