Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдөр энэ сарын 29-нд тохионо. Энэ өдрийг угтан “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.Маргааш 13.00 цагаас Чингис хааны талбайд болох тус арга хэмжээ нь сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх зорилготой юм. Оролцогчид насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хурд хүчээ сорих гэнэ.




















































