МУГЖ Д.Хүрэлхүүгийн өөрөө продюсерлэж мөн гол дүрд нь тоглосон Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлт 16.00 цагаас “Өргөө” кинотеатрт болох ба авьяаслаг уран бүтээлч, жүжигчид хүүхдүүдийн хамт ирж үзэгч олонтойгоо баяраа хуваалцах юм байна. Киноны ерөнхий найруулагчаар GO adventure studio захирал найруулагч Д.Галбаяр ажилласан бөгөөд тус кинонд МУГЖ жүжигчин И.Одончимэг, СТА Д.Бямбацогт, П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий нар хүүхдүүдтэйгээ хамт дүрээ мөнхөлсөн бөгөөд “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр нар тогложээ.
А.Наран

















































