Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай тамирчид амжилттай эхлүүллээ. Өчигдөр 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний учраагаа буюу Кенийн тамирчин Жон Майтайг ялсан. Тэгвэл 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр АНУ-ын боксчинг 3-р үед хүнд цохилтоор буулган авсан бол 69 кг-ийн жинд Б.Түвшинбат Хятадын тамирчин Чин Маймайтитуэрсунг хожлоо. Тэрбээр энэ хятад боксчинд өмнө нь хоёр удаа ялагдаж байсан юм.
Өнөөдөр 75 кг-ийн жинд Н.Шинэбаяр эхний тулаанаа Израйлын Константин Снигуртэй хийх юм.





















































Сэтгэгдэл (5)