БНХАУ-ын Ичан хотноо гурван жил тутамд зохиогддог олон улсын ардын урлагийн наадамд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн баг амжилттай оролцож “Алтан” цом хүртжээ.Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд зургаан тивийн 14 улсын 300 гаруй уран бүтээлч оролцсон байна. Манай уран бүтээлчид Хубай мужийн Ичан хот, аялал жуулчлалын Чан Яан Чин Жан амралтын газар болон дархан цаазат И Лин Сан Ша хүрхрээ, И Лин Ан Шин сум, Бээжин хотын Гадаад хэлний дээд сургууль зэрэг газруудад очиж ардын урлагийн тоглолт хийгээд иржээ.





















































Сэтгэгдэл (2)