"Үй цай" хэмээх бүрэн дунд сургуулийн багш сурагчид хавдрын оношлогоо, эмчилгээ, тоног төхөөрөмж эмнэлгийн орчныг сайжруулахад зориулж "Хос аялгуу" нэртэй хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолт өнөөдөр 15.00 цагт Монголын хүүхдийн ордонд болох бөгөөд энэ үеэр сурагчид монгол хятад хэлээр дуулж, шүлэг уншаад зогсохгүй жүжигчилсэн тоглолт хүртэл хийх юм. Тус сургуулийн нийгмийн ажилтан Ж.Ариунболд хэлэхдээ " Тоглолтын орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулна" гэв.




















































