Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгээнд чинь ямар өнгө давамгайлдаг вэ?

2013-10-20
0
ЖИРГЭХ

0113fas_19Чиний хувцас ихэвчлэн хар өнгөтэй байдаг нь зүгээр ч нэг туранхай дэгжин харагдах хүсэлтэй чинь холбоогүй байж болох юм. Магадгүй чиний өнгөний сонголт чамайг нэр хүндтэй, итгэлтэй, хуучрашгүй сонгодог бүхэнд дуртайг чинь илтгэж байгаа. Шүүгээгээ нээхээр чамайг угтаж авдаг өнгө чиний зан араншинг яаж илтгэдэг тухай, бас ямар тохиолдолд ямар өнгийн хувцас өмсөх нь зохимжтой талаар хүргэе.

Шүүгээнд чинь ямар өнгө давамгайлдаг вэ?

Ихэнх хүний дуртай өнгө нь хүүхэд наснаас нь хойш барагтай өөрчлөгддөггүй. Зарим хүмүүсийнх амьдралын туршид ганц нэг удаа солигддог ч, ихэнх нь хөгширсөн хойноо ч нэг өнгөндөө дуртай хэвээрээ байдаг. Амьдралын мөчлөгөөсөө хамаараад түр зуур өөр өнгийг илүүд үзэх тохиолдол байх ч, хэсэг хугацааны дараа өөрийнхөө үндсэн өнгөнд эргэж очдог.

Яг аль өнгөнд дуртайгаа мэдэхгүй байвал оффис, гэр, хувцсандаа сонгосон өнгөнүүдээ сайн ажиглаад үзээрэй. Давамгай өнгө байж л таарна. Өөрийгөө дуртай өнгөөрөө хүрээлүүлж, тийм өнгөтэй хувцсыг өмсөх нь илүү өөрөөрөө байхад тусалдаг. Тааламжтай өнгөөрөө эргэн тойрноо бүрдүүлэх нь мөн сэтгэл санааг өөдрөг, таатай байхад тусалдаг.

Харин хүний дургүй өнгө нь тухайн хүний сул болон эмзэг талыг илтгэж байдаг. Хамгийн дургүй өнгө бол өнгөрсөн дэх муу муухай дурсамж, эсвэл зүрхний чинь эмчлэгдэх ёстой талыг ямар нэг шинжээрээ илэрхийлдэг. Гэхдээ өөрийнхөө энергийг тэнцвэржүүлэхийн тулд эргэн тойрондоо дургүй өнгөнүүдээсээ ч бас бага сага байлгаж байгаарай. Зарим нэг өнгөнөөс эрс татгалзах нь тэнцвэргүй байдлыг бий болгодог.

1. Улаан өнгө нь давамгайлал, мэдрэмж, тэмүүллийг илтгэдэг. Аль ч дэвсгэрийн наанаас тодорч харагддаг энэ өнгө нь эзнээ юм юмандаа байлдан дагуулах дуртай гэдгийг харуулдаг. Хийж байгаа ямар ч үйлдлээрээ амьдралаа баяжуулж байдаг. Чамд гүн ухаан, бясалгал гэх мэт зүйл тийм ч сонин биш. Чи бол үйл хөдлөл дээр тулгуурласан, байгаа цаг мөч бүхнээ 5 мэдрэхүйгээрээ бүрэн дүүрэн мэдэрч өнөөдрөөрөө амьдрахыг эрхэмлэдэг хүн. Бургунд улаан өнгө нь сүнслэг байдлыг илтгэдэг. Энэ өнгө нь чамайг аливаа зүйлд хичнээн бүх зүрх сэтгэлээрээ тэмүүлж чаддагийг харуулна. Улаан өнгийн хувцас өмссөн хүн хаана ч анхаарлын төвд байдаг, бас ямар ч арга хэмжээн дээрх хамгийн чухал байр суурьтай хүн нь юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь зан араншинд хамгийн хүчтэй нөлөөлдөг өнгө юм. Уруул, хацар зэрэг сэтгэл хөдлөлийг илтгэдэг эрхтнүүд ч бас догдлоох тоолонд улайдаг учраас энэ өнгө нь автоматаар мэдрэмтгийг, тачаангуй, дур булаам уур амьсгалыг бий болгодог.

2. Цэнхэр өнгө нь итгэл даахуйц, найдвартай чанарыг илтгэдэг. Ихэнх эрчүүдийн хувцасны шүүгээнд энэ өнгөтэй ямар нэг хувцас бий. Цэнхэр өнгийг эрхэмлэдэг бүсгүйчүүд сэтгэлийн амар амгаланд дуртай, амьдралын мөн чанарыг бясалгадаг, мөн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийн дагуу амьдардаг. Өөрөөр хэлвэл бусдад биш өөртөө таалагдаж амьдардаг. Хэрэв шинэ санаа олох даалгавар авсан бол цэнхэр өнгөөр өөрийгөө хүрээлүүл. Их Британийн Колумбийн их сургуульд хийсэн судалгаагаар цэнхэр өнгө нь нээлттэй, тайван байдлыг авчирдаг учраас хүмүүс оюун санаагаараа задгай сэтгэж чаддаг аж. Цэнхэр өнгө нь сандралгүй, амгалан байдлыг авчирдаг учраас энэ өнгийн хувцсаа өмссөн хойно хүмүүс хамгийн өөрийнхөөрөө, тухтай байдаг юм.

3. Хар бол эргэлзээгүй хувцас загварын хамгийн хүчирхэг өнгө юм. Хар хувцас нь хүнийг эрх мэдэлтэй, нөлөөтэй, тансаг харагдуулдаг. Мөн зөв хувцасласан үед хар өнгө нь цэмцгэр, нямбай, уян хатан, эгэл даруу байдлын илэрхийлэл болно. Хар өнгөнд ухаангүй дуртай хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ түгжихийг эрмэлзэгчид юм. Мөн сул талаа бусдад нэг их харуулахыг хүсдэггүй, амьдралынхаа талаар ч дэлгэж яриад байдаггүй. Хар өнгө нь хүнийг хурц, шийдэмгий, зарим талаараа түрэмгий болгодог учраас сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс их өмсвөл ууртай чанар нь ил гарч магадгүй.

4. Цагаан өнгийн хувцас нь өмсөж байгаа хүнийхээ царайг гэрэлтүүлж, бүхэлд нь маш цэвэрхэн харагдуулдаг. Цагаан хувцас нь нийгмийн статус өндөртэй, урьдаас бэлтгэгдсэн, аливаад өө сэвгүйг эрхэмлэдэг хүний дүрийг бүтээдэг. Мэдээж цэвэр ариун, эгэл даруу байдлыг ч мөн адил илтгэнэ. Цагаан өнгөнд маш дуртай хүн бол өөрөө өөртөө найддаг, бие даасан чанартай бөгөөд амьдралаас эгэл жирийнийг хайдаг шинжтэй гэсэн үг юм.

5. Шар өнгийн гэрэлтсэн өнгө нь оюун санаанаас уур бухимдал, сандарлыг алга болгодог. Гэхдээ энэ хурц өнгө нь зарим тохиолдолд эсрэгээрээ хүмүүсийг уурлуулж ч болно. Ихэнхдээ шар өнгийн хувцас авдаг хүмүүс өдөр бүрдээ логик сэтгэлгээний үүднээс ханддаг, шинэ санал санаачлаганд дуртай, өөрийгөө бие хүн гэдгээ эргэн тойрондоо үргэлж мэдрүүлэх эрмэлзэлтэй оюунлаг хүмүүс байдаг.

6. Ягаан өнгийг ихэвчлэн бусдаас үргэлж анхаарал халамж, зөөлөн хайр хүсдэг романтистууд сонгодог. Энэ өнгө нь эзнээ үргэлж шинэ хүмүүстэй танилцах хүсэлтэй байдгийг илтгэнэ. Ягаан өнгөөр хувцаслагчид нь сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд, бага зэрэг амиа хичээдэг байх нь элбэг. Хэрэв чиний дуртай өнгө ягаан бол чамд нөхцөлгүй хайр, байгаагаар чинь л хүлээж авах орчин хэрэгтэй. Тоорын ягаан өнгө нь тайвшралыг билэгддэг. Ягаан өнгө нь дур булаам гэхээсээ илүүтэй, хөөрхөн, энхрий төрхийг бүрдүүлдэг. 1970-аад оны сүүлээр сэтгэл судлаач Александер Шаус ягаан өнгөөр будсан тааз хананы дунд удаан байсан хүн түрэмгий зангаасаа ангижирч байгааг ажиглан, энэ өнгө хүнд аз жаргалыг авчирдаг гэдгийг баталжээ. Хэрвээ чи ойрын үед өөрийгөө ойлгохгүй, хэт түрэмгий, таагүй ааштай болоод байвал сарнайн ягаан өнгөөр хувцаслаад үзээрэй.

7. Ногоон бол энэ дэлхийг анх бүтээсэн өнгөнүүдийн нэг. Шинэлэг байдал, тайвшралыг билэгддэг. Залуу нас болон итгэл найдварын өнгө ч гэдэг. Байр сууриндаа үнэнч, нэг талаар зөрүүд, шүүмжлэмтгий, гэхдээ бусдад үргэлж туслахад бэлэн байдаг хүмүүсийн өнгө бол ногоон. Ногоон өнгө нь хүний анхаарал төвлөрөхөд тусалдаг учраас компьютерийн дэлгэц, хичээлийн танхимууд үүгээр хүрээлэгдсэн байдаг. Хэрэв чи ногоон өнгөнд дуртай бол чи хайрлах, хайрлагдах болон аюулгүй байгаагаа мэдрэх хэрэгцээ өндөртэй, ямар нэг зүйлд хамаарах дуртай хүн юм. Бусдын төлөө хийж байгаа үйл бүхнийхээ хариуд чи зүгээр л хүлээн зөвшөөрөл, талархлыг хүсдэг. Итгэл даахуйц дүр төрхийг бүрдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулъя гэвэл ногооноор хувцаслахыг зөвлөе.

8.
Бор өнгийг тохилог, дулаахан,тогтвортой, тав тухтай байдлыг эрхэмлэгчид сонгодог. Ямар нэг маргалдаан, эвгүй байдлыг зогсоохын тулд бор өнгийг ашиглаж болно. Бор өнгөөр шүүгээгээ бүрдүүлэгчид ихэвчлэн хэн нэгэнтэй зөрөлдөхийг хүсдэггүй, анхаарлын төвөөс зайлсхийдэг, чимээгүй байхыг хамгийн сайхан хариулт гэж боддог хүмүүс байдаг аж.

9. Саарал өнгө нь тухайн хүнийг амьдрал дээр тэнцвэртэй хандахыг эрхэмлэгч болохыг илтгэнэ. Мэдлэг сайтай, элегант харагдуулдаг. Чи юм юманд хүлээцтэй, уужуу, алсыг бодож ханддаг нэгэн бол саарал өнгөнд дуртай байж таарна. Хэрэв мөнгөлөг саарал өнгө чинийх бол чи зөн совиндоо итгэх дуртай, мэдрэмжтэй, аливааг урьдчилан тааварлах чадвар өндөртэй байж мэднэ. Мөн далдын чадвар агуулагддаг ч байж магадгүй. Саарал өнгө нь саармаг учраас сэтгэл санаанд үзүүлэх нөлөө нь тийм ч их биш. Зөөлөн, намбалаг уур амьсгал бүрдүүлэхэд тохиромжтой бөгөөд үргэлж саарал өнгө өмсвөл бага зэрэг гутранги, амьдарлын цог золбоогүй болох магадлалтай.

10. Хэрэв чи улбар шар өнгөнд дуртай бол чи олны дунд байж, нийгэмшиж, хөгжилдөх дуртай нэгэн. Мөн аз сорьсон, шинэлэг зүйлсэд дуртай чанар чинь чамайг үргэлж сонирхолтой дурсамж руу хөтөлдөг. Тод, халуун дулаан уур амьсгалыг авчирдаг энэ өнгө нь бусдын нүдийг булаах шидтэй учраас ямар нэг онцгой арга хэмжээн дээр өмсөх хувцасны шилдэг өнгөний нэг. Наран жаргах мөчийн улбар өнгө нь анхаарал халамж, эерэг сэтгэлгээг билэгддэг. Гэхдээ тод улбар өнгө нь зарим хүнийг сэтгэлийнх нь хувьд ядрааж, унтраадаг гэдгийг санаарай. Улбар өнгөнд дуртай хүн хамгийн цөөн байдаг аж.

11. Хөх ягаан өнгөнд дуртай хүмүүс сэтгэл зүйн аюулгүй байдлыг хүсэмжлэгчид бөгөөд эргэн тойрондоо төгсийг бүтээхийг эрмэлздэг. Ялангуяа бодол санаагаа цэгцлэхдээ гарамгай. Хүмүүнлэгийн ажилд оролцож хүмүүст туслах дуртай. Хөх ягаан өнгөөр хувцаслах нь тэргүүлэх, удирдах эрх мэдэл рүү бага ч болов ойртуулж өгдөг. Учир нь хөх ягаан бол улаан болон цэнхэр гэсэн хоёр хүчирхэг өнгөний нэгдэл юм. Мөн хөх ягаан өнгийн хувцас нь эргэн тойрныхоо хүмүүсийг сандраадаг тул тайван уур амьсгалыг хүсч байгаа газраа өмсөхөөр сонгоод хэрэггүй, ялангуяа бизнесийн уулзалт эсвэл чухал хурал гэх мэт.

12
. Хэрэв чи улаан ягаан өнгөнд дуртай бол тухтай аюулгүй байдалд дургүй бөгөөд, аливааг үргэлж өөр өнцгөөс хардгийн шинж. Харин алтлаг өнгийг ихэвчлэн сонгодог бүсгүйчүүд харизма өндөртай, бие даасан, хүчирэг хэв шинжтэй бусдад үнэ цэнийг нь мэдрүүлж чаддаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    7 цаг 8 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    7 цаг 12 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    7 цаг 21 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    7 цаг 46 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    Уржигдар 13 цаг 35 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    Уржигдар 07 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    Уржигдар 07 цаг 24 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    2026-02-17
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    2026-02-17
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2026-02-17
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2026-02-17
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-02-17
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    2026-02-17
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    2026-02-17
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    2026-02-17
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    2026-02-17
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    2026-02-17
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК