Казакстаны Алма-Ата хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын ширэн бээлийтнүүд амжилттай оролцож байгаа билээ.Өнөөдрийн хувьд 60, 69, 81 килограмын жингийн тулаанууд явагдах бөгөөд 60 килограмын жинд Д.Отгондалай Бразилийн боксчин Робсон Консайкаотой, 69 килограмын жинд Д.Түвшинбат ОХУ-ын Александр Беспутин, 81 килограмд С.Эрдэнэбаяр Узбекстаны Ойбек Мамазулуновтой тус тус рингэнд гарч тулалдана.
Хэрэв манай боксчид өнөөдрийн учраагаа ялвал шөвгийн 16-д шалгарч үлдэх юм. Ингэснээр медалийн тавцанд нэг алхмаар ойртоно гэсэн үг.




















































