Өнөөдөр Польшийн Вроцлав хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлж байна. Тэмцээн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд 59 орны 317 тамирчин эмэгтэй долоо, эрэгтэй найман жинд өрсөлдөнө. Энэ тэмцээнд манай гавьяат тамирчин Н.Баярмаа, дасгалжуулагч Я.Дөрвөнжин, шүүгч Б.Гансүхийн хамтаар оролцож байгаа. Сонирхуулахад өдгөө 35 настай Н.Баярмаагийн хувьд дэлхийн аваргад өрсөлдөхөөсөө өмнө Зүүн Азийн VI наадмаас 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр улсын дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоож байжээ.




















































