Улаанбаатар хотын өдрийг тохиолдуулан нийслэлийн 9 дүүргийн сурагчдын дунд “Хүүхдийн найрал дууны уралдаан”-ы төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр болно. Дүүрэг бүрээс шалгарсан авъяаслаг бяцхан хүүхдүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэх арга хэмжээ өнөөдөр 10.00 цагаас Хүүхдийн ордонд эхлэх бөгөөд энэ арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцоно. Төгсөлтийн шатны шалгаруулалтад дүүрэг тус бүрээс шалгарсан гурван шилдэг хамтлаг өрсөлдөж найрал дууны шилдэг хамтлаг тодрох юм байна. Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр 2 сая, дэд байр 1.5 сая, гутгаар байрыг нэг сая төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Мөн шилдгийн шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм байна.




















































