Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Монголын Тусгай олимпийн тамирчдыг хүлээн авч уулзав

2013-10-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Тусгай олимпийн Монголын хороо, тамирчин хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тусгай олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж  оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдарыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил эрх тэгш иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах  зорилготой олон улсын байгууллага юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай олимпийн тэмцээнийг 1968 оноос дэлхийн хэмжээнд зохион байгуулж буйг дурдлаа. Монгол Улсын тухайд оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын Тусгай олимпийн талаар хэдхэн жилийн өмнөөс мэддэг болж Олон улсын Тусгай олимпийн хороонд хандсан байна. Монголын Тусгай олимпийн хороо нь  2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Олон улсын Олимпийн хороонд гишүүнээр элсч, 13-ны өдөр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгүүлжээ. Тусгай олимпийг бусад олимпийн адилаар дөрвөн жил тутамд, өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулдаг юм байна. Дэлхийд 200 гаруй сая, Монголд 20 мянга орчим оюуны бэрхшээлтэй хүн байдаг ажээ.
 
2013-10-23huuhed_big1
Энэ  оны хоёрдугаар сард БНСУ-д зохион байгуулсан өвлийн  10 дахь удаагийн Тусгай олимпийн наадамд Монгол Улс анх удаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй  оролцож, цасан дээрх гүйлтийн төрлөөр анхны мөнгөн медалийг тамирчин Б.Элбэгзаяа,дөрөвдүгээр  байрын шагналыг тамирчин У.Нинжбадам хүртэж, Монгол Улсынхаа олимпийн медалийг нэгээр нэмсэн баярт үйл явдал болжээ. Дараагийн зуны олимпийг 2015 онд АНУ-ын Лос-Анжелос хотод хийхээр төлөвлөсөн байна. Мөн Австралид болох усанд сэлэлтийн наадамд Монголоос хоёр сурагч оролцохоор болжээ. Улаанбаатарт байдаг дөрвөн тусгай сургуульд тулгуурлаж Тусгай олимпийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр болсныг УИХ-ын гишүүн С.Оюун Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, тамирчин хүүхдүүдэд урам өгч хүлээн авч уулзсанд нь баярлаж буйгаа илэрхийлэв. Мөн Тусгай олимпийг ивээлдээ авахыг хүссэн захидлыг Монголын Тусгай олимпийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Бид бол хүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа улс. Хүнлэг ардчилсан нийгэм гэхээр олонхийн саналаар явдаг гэсэн нэг өрөөсгөл ойлголт манайд байдаг. Хамгийн гол нь цөөнхийн эрх ашгийг түрүүнд тавьдаг байх ёстой. Хүнлэг ардчилсан нийгэм нь хамгийн цөөнх болж байгаа хүмүүс, хүүхдүүдийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг нийгэм юм. Энэ тухай ярьж, төрийн бодлогод тусгаж, нийгэм нь ярьдаг, хүмүүс нь хүндэтгэдэг, ойлгодог болох юм бол Монголын нийгэм жинхэнэ хүнлэг болно.

Манай ард иргэд өвөл, зуны олимп, паралимпийг сайн мэднэ. Тэгвэл Тусгай олимп гэж байдаг. Үүнд манай хүүхэд залуус оролцдог болж байгаа нь маш чухал юм. Энэ үйл ажиллагааг цаашид бүрэн дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй иргэд бүгдээрээ Монгол Улсын иргэд. Хүн бүр ижил эрхтэй байдаг. Тиймээс энэ хүмүүсээ хүндэтгэж, эрх ашгийг нь хамгаалж, идэвх зүтгэлтэй хүүхэд залуусаа улам илүү дэмжих хэрэгтэй. Бусад хүмүүст ийм тэмүүлэл бий болгох хэрэгтэй.
 
2013-10-23huuhed_big1

Монголын Тусгай олимпийн хорооны саналыг баяртайгаар хүлээж авч байна. Ерөнхийлөгчийн ивээлд Тусгай олимпийн үйл ажиллагаа явдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулж ойрхон харилцдаг, шаардлагатай тусламж дэмжлэгийг бидний зүгээс үзүүлдэг байж хамтарч ажиллая.Анхны олимпдоо оролцож амжилт гаргаад ирсэн хүүхдүүддээ баяр хүргэе. Цааш цаашдаа олимпод оролцох гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Их баярлалаа” гэлээ.

Тусгай олимпийн тэмцээний албан ёсны төрөлдусан спорт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, агаарын теннис, боулинг,зүлгэн дээрх бөмбөг, дугуй, морин спорт, хөл бөмбөг, гольф, жүдо, ширээний теннис,далбаат завь, гар бөмбөг, хүндийн өргөлт, скэйт, талбайн теннис, хэмнэлтэт гимнастик, уран гимнастикбагтдаг болалбан бус төрөлд усан завь, крикет, зөөлөн талбайн гар бөмбөгордог юм байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    4 цаг 56 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    5 цаг 0 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    5 цаг 10 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    5 цаг 34 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 47 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    Өчигдөр 13 цаг 35 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    Өчигдөр 07 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    Өчигдөр 07 цаг 24 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    Уржигдар 21 цаг 02 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    Уржигдар 19 цаг 19 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Уржигдар 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Уржигдар 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Уржигдар 11 цаг 33 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК