Казахстан улсын Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улсаа төлөөлөн оролцож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно.Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт шөвгийн наймын шатанд Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжтой болсон. Харин өнөөдөр медалийн өнгө хувиргах тулаанаа Куба улсын тамирчин Яснер Лопезтой хийнэ.
Тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.





















































Сэтгэгдэл (2)