МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн 55 жилийн ойд зориулсан багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагт Уран зургийн галерейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд тус сургуулийн Уран бүтээлч, эрдэмтэн нийт 31-н багшийн сүүлийн үед туурвисан шинэ бүтээлүүд дэлгэгдэх юм. Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь зураач бүрийн сэтгэлгээ, тэдний бүтээлч, өвөрмөц арга барилыг илэрхийлсэн шинэлэг ажлууд байгаа аж.




















































