Казахстан улсын Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 17-р тэмцээн улсаа төлөөлөн оролцож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ яг одоо тулалдаж байна.Тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй эхэллээ. Тэрбээр өнгө хувиргах тулаанаа Куба улсын тамирчин Яснер Лопезтой хийж байна. Сонирхуулахад, ОХУ-д ажиллаж амьдардаг хүмүүс маань У.Мөнх-Эрдэний тоглолтыг үзэхээр Казахтаныг зорин иржээ.
У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн лхагва гаригт шөвгийн наймын шатанд Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжтой болсон.
Д.Ундрах /24tsag.mn/




















































