Казахстаны Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Тэд 14.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна. Энэ тэмцээнээс Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медаль хүртэж элэг нэгт монголчуудаа баярлуулсан. Тэрээр мөнгөн медалийн төлөөх тулаанд Куба улсын тамирчин Яснер Лопезд 30:27 харьцаатайгаар ялагдсанаар тоглолтоо өндөрлөж хүрэл медаль хүртсэн юм.





















































Сэтгэгдэл (6)