Казахстаны Алматы хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан талархал илэрхийлнэ.Тэрээр өчигдөрхөн баг тамирчдын хамтаар эх орондоо ирсэн бөгөөд энэ тэмцээнд манай улсыг төлөөлж долоон тамирчин оролцсоноос МУГТ У.Мөнх-Эрдэнэ ганцаараа хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хос медальтай болсон билээ. Тэрээр мөнгөн медалийн төлөө Кубын тамирчин Ю.Лопезтой тоглоод ялагдсан ч дэлхий тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулж чадсан юм.
Уулзалт өнөөдөр 16:00 цагт ССАЖЯамны 302 тоотод болно.





















































Сэтгэгдэл (2)