Сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг өчигдөр ССАЖ-ын дэд сайд хүлээн авч уулзах байсан ч тэрээр хөдөө явсан учраас уулзалт хойшилсон. Тэгвэл дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр 14.00 цагт ССАЖЯамны 302 тоотод түүнийг хүлээн авч уулзан талархал илэрхийлэхээр болжээ. Тэрээр уржигдархан баг тамирчдын хамтаар эх орондоо ирсэн бөгөөд энэ тэмцээнд манай улсыг төлөөлж долоон тамирчин оролцсоноос МУГТ У.Мөнх-Эрдэнэ ганцаараа хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хос медальтай болсон билээ. Тэрээр мөнгөн медалийн төлөө Кубын тамирчин Ю.Лопезтой тоглоод ялагдсан ч дэлхий тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулж чадсан юм.





















































Сэтгэгдэл (1)