БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд эх орноо төлөөлөн оролцсон МУ-ын мэргэн С.Баярмаа, МУ-ын мэргэн Д.Норжмаа, Монгол улсын гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзэлсэн байна. Түүнчлэн МУ-ын мэргэн Д.Норжмаа 54 оноогоор уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тус тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан гэнэ.
Тэмцээнд оролцсон улс орнууд өөр өөрийн уламжлалт нумаараа харвасан бөгөөд манай Монгол нумын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг төдийгүй харвахдаа салхины хүчийг тооцож харвадаг аж.





















































Сэтгэгдэл (2)