МҮОХ-ноос спортын оны шилдгүүдийг тодруулдаг Бөртэ чоно наадмын шүүгчид өчигдрөөс ажилдаа оржээ. Ингэхдээ тэд спортын баг, тамирчин, дасгалжуулагчдын оны эхнээс оролцсон тэмцээн, гаргасан амжилтыг бүртгэж, шилдгийг тодруулах юм. Тэгвэл спорт сонирхогчид болон спортын хорхойтнуудын хувьд энэ жилийн “Бөртэ Чоно”-ын эзнээр Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Г.Уранцэцэг болон саяхан Казахстанд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болсон У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шилдэг тамирчид тодорно хэмээн үзэж байгаа ажээ.
Сонирхуулж хэлэхэд “Бөртэ чоно” наадмын өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарч байсан билээ.





















































Сэтгэгдэл (1)